ТАНИЛЦУУЛГА

ХасБанкны интернэт банкны үйлчилгээ нь интернэтэд холбогдсон бүх төрлийн төхөөрөмжийг ашиглан вэб хуудас болон гар утасны аппликэшнээр дамжуулан банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжийг олгоно.
Интернэт банкаар та:
Банкинд бэлэн мөнгө тушаах, данснаас бэлэн зарлага гаргахаас бусад бүх үйлчилгээг авч болно. Үүнд:
- Бүх төрлийн дансны үлдэгдэл харах
- Дансны хуулга авах
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах, зээлийн төлбөрөө төлөх
- Банк хооронд болон ХасБанкны данс хооронд шилжүүлэг хийх
- Гадаад гуйвуулга буюу SWIFT гүйлгээ хийх
- Гүйлгээ захиалах
- Хэрэглээний болон гаалийн төлбөр төлөх
- Банкны бусал цахим үйлчилгээ болох AMAR, XacInfo-д бүртгүүлэх
- Төлбөрийн карт захиалах
- Хадгаламж барьцаалсан зээл авах
- Цалингийн зээл, овердрафтын өргөдөл бөглөх
- Бусад
Интернэт банкны үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэхийн тулд:
ХасБанкинд данс эзэмшдэг харилцагч иргэн нь дараахь байдлаар үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Үүнд:
- Өөрт ойр байрлах салбарт иргэний үнэмлэхээ авч очих;
- ХасБанкны лавлах утас 1800-1888 дугаарт залгаж гүйлгээ хийх эрхгүйгээр бүртгүүлэх.
Харилцагч хуулийн этгээд нь:
- Үйлчилгээнд бүртгүүлэх тухай албан бичиг бичиж, ХасБанкны маягтыг бөглөн өөрт ойр байрлах салбарт очих.
Нууцлал, аюулгүй байдал
Бид интернэт банкны нууцлалыг хамгаалахын тулд хамгийн орчин үеийн технологи, арга хэрэгслийг ашигладаг. Үүний жишээ нь васко төхөөрөмж юм. Уг төхөөрөмж нь дэлгэцэндээ интернэт банкаар гүйлгээ хийхэд ашиглагддаг 6 оронтой код буюу зөвхөн нэг удаа ашиглагдах нууц кодыг гаргадаг. Түүнчлэн харилцагч та бүхэн өөрийн интернэт банкинд нэвтрэх нэр, нууц үг зэргийг бусад этгээдээс нууцлах шаардлагатайг анхаарна уу.
Анхаарах зүйлс
Интернэт банкаар хийж буй банк хоорондын 1 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээ нь гүйлгээ хийсэн даруйд шилжих бөгөөд 1 саяас дээших дүнтэй гүйлгээний хувьд 3 цагийн дотор шилжих болно. Гадаад гүйлгээ нь ажлын өдрүүдэд 09:00-16:30 цагуудын хооронд хийгдэх бөгөөд үүнээс бусад цагт оруулсан гүйлгээг дараагийн ажлын өдөрт дамжуулна.