Та манай Интернэт банкны үйлчилгээг ашигласнаар
єєрийн болон байгууллагынхаа бүх төрлийн дансны мэдээлэл авах, тєлбєр тооцоогоо тvргэн шуурхай,
найдвартай гvйцэтгэх боломжоор хангагдах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх асуулт, хариултаас авна уу.
Энэ нь интернэтэд холбогдсон дурын комьютераас
https://e-xacbank.com вэб хуудас, ухаалаг утасны XacBank аппликейшнийг ашиглан банкны үйлчилгээг цаг хугацаа, орон зайг үл харгалзан хүссэн үедээ авах боломжтой үйлчилгээ юм.
Банкинд бэлэн мөнгө тушаах, данснаас бэлэн зарлага гаргахаас бусад бүх үйлчилгээг авч болно.
Үүнд:
- Гүйлгээ
- Банк хооронд болон ХасБанкны данс хооронд мөнгө шилжүүлэх
- Гадаад гуйвуулга буюу SWIFT гүйлгээ хийх
- Захиалгат гүйлгээ
- Зээлийн эргэн төлбөр төлөх
- Гар утас, КаТВ, интернэтийн төлбөр төлөх
- Гаалийн төлбөр төлөх
- Гүйлгээний баримт нөхөн авах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх нээх
- Хадгаламж барьцаалсан зээл авах
- Төлбөрийн карт захиалах
- Мобайл банкны үйлчилгээнд бүртгүүлэх
- XacInfo үйлчилгээнд бүртгүүлэх
- Цалингийн зээлийн хүсэлт гаргах
- Картын овердрафт нээх хүсэлт гаргах
- Дансны мэдээлэл
- Дансны үлдэгдэл харах
- Дансны хуулга харах
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах
Тийм, та манай интернэт банкны аппликэшнийг өөрийн Android, iOS, Blackberry үйлдлийн системийн гар утсандаа суулгаж, ашиглах боломжтой.
ХасБанкинд данс эзэмшдэг харилцагч иргэн нь:
* Өөрт ойр байрлах салбарт иргэний үнэмлэхээ авч очих
* ХасБанкны лавлах утас 1800-1888 дугаарт залгаж гүйлгээ хийх эрхгүйгээр бүртгүүлэх
*
https://e-xacbank.com веб хуудасны “Бүртгүүлэх” хэсэгт мэдээллээ оруулж гүйлгээ хийх эрхгүй бүртгүүлэх.
Харилцагч хуулийн этгээд нь:
* Үйлчилгээнд бүртгүүлэх тухай албан бичиг бичиж, ХасБанкны маягтыг бөглөн өөрт ойр байрлах салбарт очих
Бид интернэт банкны нууцлалыг хамгаалахын тулд васко төхөөрөмж болон мессеж, цахим шуудангаар нэг удаагийн нууц үг илгээх зэргээр хамгийн орчин үеийн технологи, арга хэрэгслийг ашигладаг. Ж нь васко төхөөрөмж: дэлгэцэндээ интернэт банкаар гүйлгээ хийхэд ашиглагддаг 6 оронтой код буюу зөвхөн нэг удаа ашиглагдах нууц кодыг гаргадаг. Түүнчлэн харилцагч та бүхэн өөрийн интернэт банкинд нэвтрэх нэр, нууц үг зэргийг бусад этгээдээс нууцлах шаардлагатайг анхаарна уу.
Энэ тохиолдолд та
https://e-xacbank.com вэб хуудасны
“Нэвтрэх цонх”-ны доор байрлах
“Нууц үг мартсан” холбоос дээр дарна. Гар утас эсвэл цахим шуудангийн хаягт ирсэн нэг удаагийн нууц үгийг оруулж, шинэ нууц үгээ үүсгэнэ.
Жич:Таны нууц үг том жижиг үсэг, тоо эсвэл тэмдэгт зэрэг дурын гурвалын хослол /aB2, aB@, A1@/ бүхий 8-аас дээш оронтой байх шаардлагатай.
Жишээ нь: naRaa2, Naraa@, naraaA2 гэх мэт.
Интернэт банкны
https://e-xacbank.com вэб хуудасны
ТОХИРГОО цэснээс
БАНКИНД ХҮСЭЛТ ИЛГЭЭХ -
ИНТЕРНЭТ БАНКНЫ ГҮЙЛГЭЭНИЙ НУУЦ ҮГ МАРТСАН дэд цэсийг сонгоно. Гар утас эсвэл цахим шуудангийн хаягт ирсэн нэг удаагийн нууц үгийг оруулж, шинэ нууц үгээ үүсгэнэ.
Хэрэв та нэвтрэх эсвэл гүйлгээний нууц үгээ солих бол интернэт банкны
https://e-xacbank.com вэб хуудасны
ТОХИРГОО цэснээс
НУУЦ ҮГ СОЛИХ дэд цэсийг сонгон нууц үгээ шинэчлэх боломжтой.
Иргэн: Хэрэв та анх интернэт банкны эрхийг салбарт нээлгэж байсан бол интернэт банкны
https://e-xacbank.com вэб хуудасны
ТОХИРГОО цэснээс
БАНКИНД ХҮСЭЛТ ИЛГЭЭХ -
ИНТЕРНЭТ БАНКНЫ ГҮЙЛГЭЭНИЙ ЭРХ НЭЭХ загварыг бөглөн Илгээх товчийг дарна.
Ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд таны хүсэлт 2 цагийн дотор шийдвэрлэгдэж, та интернэтээр гүйлгээ хийх эрхтэй болно. Бусад тохиолдолд Та өөрийн биеэр ХасБанкны салбарт очин хүсэлтээ өгч, гүйлгээний эрхээ нээлгэнэ үү.
Харилцагч иргэний хувьд:
Интернэт банкны
https://e-xacbank.com вэб хуудасны
ТОХИРГОО цэснээс
БАНКИНД ХҮСЭЛТ ИЛГЭЭХ -
ИНТЕРНЭТ БАНКНЫ ГҮЙЛГЭЭНИЙ ЛИМИТ ӨӨРЧЛӨХ загварыг бөглөн илгээх товчийг дарна.
Харилцагч хуулийн этгээдийн хувьд:
Интернэт банкны мэдээлэл өөрчлөх хүсэлтийн маягтыг бөглөж, албан бичгийн хамт банкны дурын салбарт хандана.
Харилцагч иргэний хувьд:
Интернэт банкны
https://e-xacbank.com вэб хуудасны
ТОХИРГОО цэснээс
ДАНСНЫ УДИРДЛАГА цэс ашиглан дансаа нэмэх, хасах боломжтой.
Харилцагч хуулийн этгээдийн хувьд:
Интернэт банкны мэдээлэл өөрчлөх хүсэлтийн маягтыг бөглөж, албан бичгийн хамт банкны дурын салбарт хандана.
Та нэг төрлийн гүйлгээг байнга хийдэг бол түүнийгээ ГҮЙЛГЭЭ цэсийг ашиглан шилжүүлэг хийхдээ “Загвар болгон хадгалах” холбоосыг ашиглан хүссэн нэр өгч хадгалах боломжтой.
Хэрэв тухайн хадгалсан гүйлгээний загварыг дахин ашиглахгүй тохиолдолд устгах боломжтой юм.
Интернэт банкаар хийж буй банк хоорондын 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээ нь гүйлгээ хийсэн даруйд шилжих бөгөөд 3 саяас дээшхи дүнтэй гүйлгээний хувьд ажлын өдрүүдэд 2 цагийн дотор шилжих болно.
Дараахь тохиолдолд интернэт банкны харилцагч нь гүйлгээ хийхдээ васко төхөөрөмж заавал ашиглана. Үүнд:
* Байгууллагын хувьд гүйлгээ батлах эсхүл шивэх эрх бүхий хэрэглэгч
Хэрэв та иргэн бөгөөд интернэт банкаар нэг өдөрт 20 сая хүртэл төгрөгийн гүйлгээ хийх бол тогтмол нууц үг ашиглана.
Зөвхөн өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд харилцагчаас гүйлгээний нууц үг шаарддаггүй.
Нууц үгээ 5 удаа буруу хийснээр таны эрх түр хаагдах бөгөөд та эрхээ 1800-1888 дугаарт холбогдон эсхүл банкны салбарт очин эрхээ сэргээлгэх боломжтой.
Интернэт банкны үйлчилгээг ашиглахдаа Интернэт хөтөч (internet browser)-ийг хамгийн сүүлийн хувилбар (version)-ийг суулгана уу.